Нийслэлийн сонгууль угтсан "Соёлын цаг" хөтөлбөрт иргэд оролцсонгүй

Нийслэлийн сонгууль угтсан "Соёлын цаг" хөтөлбөрт иргэд оролцсонгүй

Нийслэлийн 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулж, үүний үр дүнгээр сүүлийн дөрвөн жил тус намын Улаанбаатар хотын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Зарим хүмүүс сүүлийн 4 жилд хийсэн онцын ажил байхгүй гэж шүүмжлэх нь бий. 

Харин ирэх аравдугаар сарын 15 ны өдөр нийслэлийн иргэд ирэх 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотыг удирдах НИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох саналаа өгнө. Магадгүй энэ сонгуулийг угтсан “Соёлын цаг” хэмээх хөтөлбөрийн нээлтээ эрх баригчид өчигдөр эхлүүлсэн байж болзошгүй байна. Учир нь өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт тус хөтөлбөрийн нээлт болсон ч тус арга хэмжээнд иргэд оролцоогүй байна.