Түгжрэлийг бууруулах дараах ТӨЛӨВЛӨГӨӨГ танилцуулна

Түгжрэлийг бууруулах дараах ТӨЛӨВЛӨГӨӨГ танилцуулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүргийн дагуу Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэлийг бууруулах дараах төлөвлөгөөг боловсруулжээ. 

ТАНИЛЦУУЛБАЛ, 

-Төр захиргааны байгууллагын ажлыг 09.00 цагт эхлүүлэх,

-Орон сууцны хорооллын дундах замыг нэг чиг болгох,

-Зүүн эргэлтүүдийг хориглох,

-Сургуулийн автобусны тоог 200-гаар нэмэх, 

-Ажилчдын автобусыг явуулах,

-Нийслэлийг гурван бүсэд хувааж авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх. Тэрхүү бүсийн хязгаарлалтаас хамаарч, зогсоолд машинаа тавих хугацаа, мөнгөн дүн өөр байх юм.

-Нийтийн тээврийг боловсронгуй болгох. Нийтийн тээврийн тоог нэмэх,

-Дүүжин гүүрийг ажиллуулах, 

-CAR SHARE нэвтрүүлэх. Ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлаар түгжрэлд стресстэхгүй зорчих уриалга гаргах.

-Түгээлтийн машинуудыг шөнийн цагаар явуулах,

-Зах, худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах,

-Хил, гаалиар буруу талдаа жолооны хүрдтэй авто машин оруулж ирэхийг үе шаттайгаар хориглох,

-Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг нийслэлийн төвийн хэсгээр цагийн хязгаарлалттай явуулах боломжийг судалж байгаа юм байна.  

Энэхүү түгжрэлийг бууруулах саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай шийдвэрлүүлэх, шаардлагатай зүйлсийг сонгож, хуулийн хүрээнд түгжрэл буруулах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна.




Өнөөдөр хонь өдөр

48 минутын өмнө