Сэтгүүлчид өндөр албан тушаалтныг хардаж, сэрдсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй болно

Сэтгүүлчид өндөр албан тушаалтныг хардаж, сэрдсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй болно

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Д.Жаргалмаа, М.Оюунчимэг нар хамтран иргэд болон сэтгүүлч нарын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. 

Тодруулбал үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулж хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй гэсэн агуулгатай тайлбарыг Эрүүгийн хуульд нэмэхээр болжээ. 

Ингэснээр сэтгүүлчид хэн нэгэн өндөр албан тушаалтныг хардаж, сэрдсэнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй болох юм. Харин гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээх заалттай билээ.