Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж байна

Улс төрийн намууд орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх сарын 15-нд болно. Хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшигчдээ тодруулах юм. Бие даан нэрээ дэвшүүлэх үйл явц ч энэ хугацаанд болох товтой.

Ингээд есдүгээр сарын 9-ний дотор Сонгуулийн хороодод нэр дэвшигчдийн материалыг хүргүүлнэ. Харин Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн материалыг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. Энэ хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах хэсгийн хороодыг байгуулж дуусжээ. Хуульд заасны дагуу нэг хэсгийн хороонд 3000-аас илүүгүй сонгогч байх ёстой юм.