Б.Энхсүх ТЕГ-ын дэд даргаас чөлөөлөгдөж Оюуны өмчийн даргаар томилогдов

Б.Энхсүх ТЕГ-ын дэд даргаас чөлөөлөгдөж Оюуны өмчийн даргаар томилогдов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргаар Б.Энхсүхийг томилсон. Б.Энхсүх нь Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад хоёр долоо хоногийн өмнө өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Тэрбээр ТЕГ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөж шууд л Оюуны өмчийн газрын дарга болсон нь олны анхаарлыг татаж байна.

Тэгвэл түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын дэмжлэгээр томоохон албан тушаалыг хашиж ирсэн хүн гэж улс төрийн хүрээнд ярьж байна. Энэ удаад ч мөн тэдний дэмжлэгээр мэдэхгүй, ажилласан туршлагагүй салбарт нь даргаар томилж байна гэх мэдээлэл байгаа юм. 

Б.Энхсүх нь Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.