“The Open mic Mongolia”-ийн тайзнаа “Туйлын туяа” хэмээх дууг тун чадварлаг дуулж буй бяцхан охины бичлэг цахим сүлжээнд тавигдан олны хайрыг хүртээд буй.
Ирээдүйтэй реппер хэмээн үнэлэгдэж буй тус охиныг Г.Уянгадарь гэдэг бөгөөд есөн настай Э.Эгшиглэнгийн хамт “EGGA” хэмээх охидын хамтлагийг байгуулж, хамгийн эхний уран бүтээл болох “Туйлын туяа” дуугаа цацаад амжжээ.
Охид реппер MrsM-тэй хамтран уран бүтээл хийх мөрөөдөлтэй талаараа нэгэн нэвтрүүлгийн үеэр илэрхийлж байсан. Тэгвэл реппер MrsM тэдний урилгыг хүлээн авч, өнөөдөр хамтран ажиллах гэрээгээ байгуулж байна.