ХҮН-ын 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй болсон тул өнөөдөр жагсаал зохион байгуулна

ХҮН-ын 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй болсон тул өнөөдөр жагсаал зохион байгуулна

Орон нутгийн сонгуульд бие даан өрсөлдөхөө мэдэгдээд байсан Хөдөлмөрийн Үндэсний Намаас нэр дэвшигчдийг Нийслэлийн сонгуулийн хороо бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаа. Гэвч ХҮН-аас нэр дэвших байсан 27 нэр дэвшигч үнэмлэхээ гардах боломжгүй болжээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн Үндэсний Намын нийслэлийн хороог төлөөлж хоёр дарга бүртгүүлсэн учраас уг маргааныг эцэслэтэл тус намыг бүртгэхээс татгалзсан байна. Улмаар ХҮН-ын гишүүд өнөөдөр төв талбайд жагсана гэдгээ мэдэгдлээ.

Мөн зарим эх сурвалжууд "ХҮН-ын нэрний асуудал шүүх дээр маргаан дагуулсан учраас тус намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс өчигдөр /2020.09.29/ түдгэлзүүлсэн" гэж мэдээлж байна. Тодруулбал, тус намын нэрний товчлолыг анх 2011 онд ХөҮН гэж Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан бол, 2014 онд Хөдөлмөрийн Үндэсний намын товчилсон нэрийг ХҮН гэж өөрчилж, бүртгүүлж байжээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө