ХҮН-ын гишүүд намынхаа байгуулагдсан өдрийг ч мэдэхгүй байна уу

ХҮН-ын гишүүд намынхаа байгуулагдсан өдрийг ч мэдэхгүй байна уу

Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-ыг энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртэгсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг өчигдөр Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон байдаг. Учир нь Нийслэлийн ХҮНамын хорооны дарга О.Бямбадэлгэр тус намын дарга Т.Найдалаа нар нь тус намын дүрмийг зөрчсөн гэж гомдол гаргасан үндэслэл болсон байх талтай байгаа юм. 

Харин ХҮН-аас өнөөдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл, жагсаал хийсэн юм. Энэ үеэрээ тэд “5 настай ХҮН-ыг 99 настай МАН, 30 настай АН нийлж хүчирхийлж байна” гэсэн лоозон барьсан нь иргэдийн багагүй шүүмжлэлтэй тулгараад байна. 

Учир нь иргэд тэднийг “ХҮН байгуулагдаж, дээд шүүхэд бүртгүүлсэн өдрийг ч мэдэхгүй байна” гэж шүүмжилж байгаа юм. Тодруулбал, тус нам үүсгэн байгуулагдаад 9 жил болж байгаа бөгөөд, анх тус намыг 2011 оны арванхоёрдугаар сарын 05 өдөр Улсын дээд шүүх бүртгэж байжээ.