Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг хүүхдийн эмнэлэг болгоно

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг хүүхдийн эмнэлэг болгоно

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2016-2020 оны хаалтын XV дугаар хуралдаан өчигдөр /2020.09.30/ болж өндөрлөлөө. 
Хуралдаанаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг “Хүүхдийн эмнэлэг” болгохоор шийдвэрлэжээ. 
"Хүүхдийн эмнэлэг" болгох шийдвэрийг ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс 20 төлөөлөгч дэмжиж гурван төлөөлөгч татгалзжээ. НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулбал Яармагт баригдаж буй Нийслэлийн Засаг даргын тамгын газрын шинэ байрыг мөн хүүхдийн эмнэлэг болгон ашиглана гэж мэдэгдсэн билээ.