ХҮН-аас дүүргийн ИТХ-д өрсөлдөх хүмүүс “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ авчээ

ХҮН-аас дүүргийн ИТХ-д өрсөлдөх хүмүүс “нэр дэвшигчийн үнэмлэх”-ээ авчээ

2020 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн худал /НИТХ/-ын ээлжит сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг.

Учир нь Нийслэлийн ХҮНамын хорооны дарга О.Бямбадэлгэр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Учир нь тэрээр Нийслэлийн Сонгуулийн хороо Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан шаардлагыг хангаагүй намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн нь нэхэмжлэгч О.Бямбадэлгэр болон түүнтэй хамт Хөдөлмөрийн үндэсний намын Нийслэлийн намын хорооноос нэр дэвшсэн иргэдийн сонгогдох эрхэд ноцтойгоор халдан зөрчиж байна гэсэн үндэслэлээр дээрх шаардлагыг гаргасан нь хуулийн үндэслэл болсон талаар Шүүхээс мэдэгдсэн. 

Тэгвэл ХҮНамаас Нийслэлийн дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн “нэр дэвшигчийн үнэмлэх”-ийг нь харьяа дүүргийн Сонгуулийн хорооноос өчигдөр /2020.09.30/ орой гардуулсан байна.

Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулаагүй байгаа ажээ. Энэ талаар П.Наранбаяр өөрийн твиттер хуудастаа “Олны дэмжлэг, тэмцлийн үр дүнд дүүргийн дэвшигчид маань үнэмлэхээ авчээ. Баяр хүргэе! Гэхдээ баярлах болоогүй, Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчид эрхээ аваагүй байна. Тэмцэл үргэлжилнэ” хэмээжээ. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ийн сонгуульд ХҮНамаас нэр дэвшигчийн жиргээ:

П.Наранбаярын жиргээ: