Л.Оюун-Эрдэнийг тагнасан асуудлаар ТЕГ-ын зургаан ажилтанг яллагдагчаар татжээ

Л.Оюун-Эрдэнийг тагнасан асуудлаар ТЕГ-ын зургаан ажилтанг яллагдагчаар татжээ

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь хэн нэгэн хоёр жил гаруй тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл гаргасан талаар бид мэдээлж байсан билээ.

Түүний өргөдлийг Тусгай хяналтын дэд хороо шалгаад, прокурор руу шилжүүлж одоогоор холбогдох байгууллагуудад шалгалт хийж байгаа юм. 

Мөн Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан асуудлаар Тагнуулын ерөнхий газрын зургаан ажилтанг яллагдагчаар татжээ. Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Т.Гэрэлийг шалгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх долоо хоногт яллагдагчаар татаж магадгүй байгаа аж. 

Л.Оюун-Эрдэнийн ярьснаар ТЕГ-ын дарга асан Д.Гэрэл өөртэй нь холбоотой уулзалтуудыг нэг бүрчлэн бүртгэлжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрт нь хангалттай нотлох баримт байгаа бөгөөд удахгүй үнэн илэрнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө