МАН гишүүддээ "Ялалтын батламж" өгсөн нь ямар учиртай вэ

МАН гишүүддээ "Ялалтын батламж" өгсөн нь ямар учиртай вэ

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2020.09.30/ орон даяар албан ёсоор эхэллээ. Намууд сонгуулийн нээлтээ хийж, нэр дэвшигчиддээ үнэмлэхийг нь гардуулав.  Энэ үеэр  МАН гишүүддээ "Ялалтын батламж" гардуулсан юм. Тэд яагаад ийм батламж гардуулав. МАН орон нутгийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ яагаад ийм итгэлтэй байна вэ. 

Сонгуулийн дүн бол сонгогчийн эрх цаашлаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал.  Гэтэл нэг нам нь сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхдээ л ялалтаа зарлаж, батламж гардуулдаг боллоо. 

Өнгөрсөн парламентын сонгуулийн дүнд иргэд болоод улс төрийн намууд, бие даан нэр дэвшигчид, Төрийн тэргүүн хүртэл эргэлзэж буйгаа илэрхийлсэн.  Тэр эргэлзээ тайрагдаагүй байхад орон нутгийн сонгууль болж байна. Гэтэл МАН орон нутгийн сонгууль эхлээч үгүй байтал МАН ялалтаа зарлаж буй нь ямар учиртай вэ.