ШУУД: ИЗНН, АН-тай орон нутгийн сонгуульд хамтарч ажиллана

ШУУД: ИЗНН, АН-тай орон нутгийн сонгуульд хамтарч ажиллана

Ардчилсан нам цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ орон нутгийн сонгуульд ИЗНН-тай хамтарч ажиллах болсон талаараа мэдэгдэж, санамж бичиг байгууллаа.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Н.Пүрэвдаваа “УИХ-ын сонгууль маш будлиантай шударга бус болж өнгөрсөн. Тиймээс бусад намуудтайгаа нэгдэж, нэгдсэн зохион байгуулалттайгаар орон нутгийн сонгуульдаа оролцоё гэсэн уриан дор ийнхүү санамж бичиг байгууллаа. Өмнө нь энэ асуудлыг бид олон удаа ярьж байсан” хэмээн мэдээллээ.