УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна

Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэн нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. 

Тэгвэл өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын байгууллагаас мэдээлэл хийх үеэрээ энэ талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө