АНУ-ын даргын айлчлалтай холбоотойгоор Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо ирээд тусгаарлагджээ

АНУ-ын даргын айлчлалтай холбоотойгоор Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо ирээд тусгаарлагджээ

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Монгол дахь айлчлалтай холбоотойгоор эх орондоо ирж, тусгаарлагджээ. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Тусгаарлалтад нэлээд хэд хонолоо. Дүрэм журмыг нь хүндэтгэж л байна. Зарим хязгаарлалт нь ямар ч шинжлэх ухааны үндэсгүй, ойлгомжгүй, зүгээр л болохгүй  гэсэн тайлбартай байх юм. Хоривол ийм учиртай гэсэн тайлбартай баймаар юм” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь маргааш буюу аравдугаар сарын 7-ны өдөр манай улсад айлчлахаар төлөвлөж байсан ч Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн халдвар авсантай холбоотойгоор цуцалсан билээ. Түүнчлэн өчигдөр /2020.10.06/ Майк Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчсөн юм.