Маргааш орон нутгийн санал хураалт болж бүх нийтээр амарна

Маргааш орон нутгийн санал хураалт болж бүх нийтээр амарна

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу өчигдөр 00.00 цагт албан ёсоор өндөрлөсөн. Харин маргааш /2020.10.15/-ны өдөр улс, орон даяар санал хураалт явагдана. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураах өдөр ажлын өдөр таарч буй ч хуулийн дагуу бүх нийтээр амрах юм. Энэ нь сонгууль өгөх иргэдийн ирцийг бүрдүүлэх, идэвхийг нэмэх зорилготой юм. Санал хураалт өглөөний 07.00 цагаас эхэлж шөнийн 22.00 цагт өндөрлөх юм.