Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хаана саналаа өгөх вэ

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга хаана саналаа өгөх вэ

Орон нутгийн сонгуулийн санал хураалт эхлээд дөрвөн цаг өнгөрсөн байна. Сонгогчдын ирц болон бусад мэдээллийг 12.00 цагт Нийслэлийн сонгуулийн хорооноос өгнө. 

Тэгвэл төрийн гурван өндөрлөгийн хаана, хэзээ саналаа өгөх мэдээллийг хүргэж байна. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 48 дугаар сургууль дээр очиж, саналаа өгнө. Ерөнхийлөгч оройхон саналаа өгдөг уламжлалтай. Энэ үеэр сонгогчдын санал өгөх идэвх сулардаг учраас тэрбээр өөрөө уриалдаг уламжлалтай юм. 

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 11.40 цагт 48 дугаар  сургуулийн санал авах байранд очиж, саналаа өгнө.

-Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: УИХ-ын дарга 12.00 цагт Ривэр Garden хотхоны 308-р байранд, Голомт банкны хажууд санал өгнө.