Ц.Туваан: МАН мөнгийг хавтгайруулан тараалаа. Шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй хүн дэвшсэн

Ц.Туваан: МАН мөнгийг хавтгайруулан тараалаа. Шүүхийн шийдвэрээр нэр дэвших эрхгүй хүн дэвшсэн

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн төлөөлөгчийг сонгох сонгуулийн үр дүнгийн талаар АН-аас мэдээлэл хийлээ.

Хуралд АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар оролцов. 

Тэд орон нутгийн сонгуулийн үеэр хууль зөрчсөн олон үйлдэл гарсан. Уг үйлдлийг холбогдох газруудад мэдээлж, засч залруулна гэсэн юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Увс аймагт МАН-ын зургаан нэр дэвшигч шүүх дээр асуудал нь очсон байхад сонгуульд оролцсон. 85 сая төгрөгийн өртэй Пүрэвжав гэгч нөхөр хүртэл нэр дэвшиж, ялалт байгууллаа. Гэхдээ Увсын ард түмэн АН-ыг олонх болгосонд баярлалаа" гэсэн юм. 

Мөн АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Туваан "АН багаараа өрсөлдөж, оролцлоо.  АН-ыг дэмжиж саналаа өгсөн нийт сонгогчдодоо баярлалаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүн нийслэл, орон нутагт харилцан адилгүй байсан нь төрийн оролцоотой сонгууль болж өнгөрлөө. Мөн хууль хүчний байгууллагууд эрх баригч намын талд үйлчилсэн сонгууль боллоо.

21 аймгийн наймд нь АН ялалт байгууллаа. Нийслэлд хамгийн хүнд хэцүү сонгууль боллоо. Мөнгийг хавтгайруулан тараалаа. Нийслэлийн сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг урьдчилан мэдэж хууль бус шийдвэрийг гарган, нэг намын талд илт үйлчиллээ. Мөн Өмнөговь аймагт хүн амины хэрэг гарлаа. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр эрхгүй хүмүүс нэр дэвшиж өрсөлдсөн зэрэг хүч тэнцвэргүй, будилаантай сонгууль боллоо. Увс, Архангай, Баянхонгор аймгуудад  хуулийн зөрчилтэй хүмүүс нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тухайлбал, гэмт хэрэгт шалгагдаж байсан, хуурамчаар гарын үсэг зурсан этгээд Архангай аймагт сонгогдсон. Мөн Увс аймагт шүүхийн шийдвэрээр өртэй нь  нотлогдсон  атал нэр дэвшиж, ялсан. Энэ мэтчилэн зөрчлүүд олноор гарлаа" гэсэн юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө