ТАНИЛЦ: Зургаан дүүргийн засаг даргаар хэн, хэн томилогдох вэ

ТАНИЛЦ: Зургаан дүүргийн засаг даргаар хэн, хэн томилогдох вэ

Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 15 ны өдөр явагдаж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуульд Нийслэлийн томоохон таван дүүрэгт МАН ялалт байгуулсан бол АН Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан юм.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос төлөөлөгчдийн үнэмлэхийг нь гардуулж байгаа бол, тэд удахгүй хуралдаж дүүргийн ИТХ-ын дарга болон засаг даргаа сонгоно.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Н.Алтаншагай, Баянгол дүүргийн засаг даргаар Ч.Мэндбаяр, Баянзүрх дүүргийн засаг даргаар Б.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн засаг даргаар Н.Батсүмбэрэл, Хан-Уул дүүргийн засаг даргаар Ж.Алданжавхлан нар МАН-ын гишүүдээс сонгогдон, ажиллаж магадгүй байна. Харин АН-ын ялалт байгуулсан Сүхбаатар дүүрэгт Х.Болормаа улиран томилогдох ажээ.