АТГ-аас консул асан Д.Мөнх-Эрдэнийг шалгаж эхэлсэн үү

АТГ-аас консул асан Д.Мөнх-Эрдэнийг шалгаж эхэлсэн үү

2016-2019 онд ӨМӨЗО-ны Хөх хотод ерөнхий консулаар сууж байсан Д.Мөнх-Эрдэнийг авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Д. Мөнх-Эрдэнийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн дипломат эрх ямба, дархан эрхээ урвуулан ашиглаж өндөр үнэтэй автомашинуудыг БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж, худалдан борлуулсан гэх үндэслэлээр шалгаж буй бололтой. 

Түүнийг консулаас нь эгүүлэн татсаны дараанаас шалгаж эхэлжээ. Д.Мөнх-Эрдэнийн хувьд автомашин худалдан борлуулдаг бизнестэй. Энэ хүрээндээ өвөрмонгол иргэнд машин худалдан борлуулсан байж болзошгүй байгаа юм. Хуулийн байгууллагын зүгээс худалдан авсан гэх өвөрмонгол иргэнийг олж тайлбар, мэдүүлэг авахаар ажиллаж буй бөгөөд Эрхзүйн талаар харилцан туслалцах гэрээний хүрээнд мэдүүлэг авч өгөхийг хүссэн өргөдлөө тус улс руу хүргүүлжээ. 

Дашрад дурдахад, Д.Мөнх-Эрдэнэ нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн юм.