Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна

Өдгөөгөөс 59 жилийн өмнө буюу 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Монгол улс НҮБ-д гишүүнээр элсэж, тусгаар тогтнолоо бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн өдөр тохиож байна.

Манай улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч ийнхүү 1961 онд албан ёсоор НҮБ-д элсэж, 101 дэх орон болон бүртгүүлж байжээ.

НҮБ-д элссэнээр өмнө нь зөвхөн 19 социалист улстай дипломат харилцаатай байсан манай улс, дэлхийн бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн юм. Улмаар 1963 онд өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай дипломат харилцаа тогтоож байжээ.

Монгол Улс Ерөнхий Ассемблейн тусгай хурал зөвлөгөөнд нийт 13 удаа оролцсон бөгөөд хамгийн анхны хуралд 1967 онд Сайд нарын зөвлөлийн дарга Юмжаагийн Цэдэнбал оролцож байжээ.