Бурхан Халдун хайрханы төрийн тахилгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов

Бурхан Халдун хайрханы төрийн тахилгад Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов

Дархан цаазат Бурхан Халдун хайрханы төрийн тахилга өчигдөр /2020.10.26/ буюу намрын адаг сарын 10-ны бар өдөр болж байна. Тахилгад Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоогүй бөгөөд түүнийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир оролцжээ. Чухам яагаад Ерөнхийлөгч уг үйл ажиллагаанд оролцоогүй нь анхаарал татаж байна.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон тус аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж буй Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд тахилгад оролцжээ.