LIVE: Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн  татах талаар мэдээлж байна

LIVE: Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн татах талаар мэдээлж байна

Хуульчид болон иргэд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Магнайбаярыг эгүүлэн  татах талаар мэдээлэл хийж байна. Э.Магнайбаяр нь орон нутгийн сонгуульд МАХН-аас Баянгол дүүргийн 23 дугаар хороонд нэр дэвшиж ялалт байгуулсныхаа дараа МАН-д элссэн. 

Тиймээс түүний энэхүү үйлдлийг иргэд, сонгогчид эсэргүүцэж эргүүлэн татах асуудлыг хөндөж буй нь энэ аж. Иргэдийн хувьд "Бид МАХН, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг сонгож Э.Магнайбаярыг сонгосон. Мөн дэмжиж ажилласан. Түүнээс МАН-ыг сонгоогүй. Гэтэл Э.Магнайбаяр МАН-руу урваж иргэдийн сонголтыг уландаа гишгэлээ. Суудлаа худалдлаа" гэж байна. 

Орон нутгийн сонгуульд Баянголд дүүрэгт МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал авсан юм. Гэтэл МАХН-ын нэг гишүүн нь МАН-д элээд буй. Иргэдийн зүгээс Э.Магнайбаярыг эргүүлэн татах шаардлагыг шат, шатны байгууллагууд анхааралдаа авч шийдвэрлэхгүй бол улс төрийн суулт хийж, НҮБ-т хандана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. 

ШУУД ҮЗЭХ: