Дэлхийн хамгийн өндөр барилгаас том шүрэн хадыг илрүүлжээ

Дэлхийн хамгийн өндөр барилгаас том шүрэн хадыг илрүүлжээ

Дэлхийн хамгийн өндөр барилга гэгддэг байсан/1970 он хүртэл/ “Эмпайр Стейт Билдинг” 381 метрийн өндөртэй байдаг бол Сиднейн цамхаг 305 метр, Петронас ихэр цамхаг 451.9 метр байдаг. Тэгвэл Австралийн "Их шүрэн далан"-ы ойролцоогоос 500 метр хэмжээтэй асар том шүрэн хад илрүүлжээ. Энэ нь сүүлийн 120 жилийн хугацаанд тэмдэглэгдэж байгаагүй том хад аж. Шинээр нээгдсэн шүрэн хадыг Австралийн эрдэмтэд Их хаалт хадны далайн ёроолын усан доорх зураглалыг гаргах явцдаа олсон байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар ир хэлбэртэй шүрэн хадны өргөн нь 1.5 километр хэмжээтэй бөгөөд далайн гадаргуугаас 40 метрийн гүнд байгаа аж.

Судалгааны ажлыг удирдсан Робин Биман “Энэхүү гэнэтийн нээлт нь бид далай тэнгисээсээ үл мэдэгдэх байгууламж, шинэ зүйлүүдийг үргэлжлүүлэн олсоор байгааг нотолж байна. Далайн гүнд юу байдаг талаар хүн төрөлхтний мэдлэг эрт дээр үеэс хязгаарлагдмал байсан. Харин далайн гүнд бидний нүд, чих, гар шиг ажилладаг шинэ технологи бий болсноор бид урьд өмнө хэзээ ч байгаагүй их зүйлийг судлах чадвартай болсон. Энэ удаагийн нээлт нь үүний жишээ юм” гэжээ.

Шүрэн хадны загварчилсан зураг

Эх сурвалж: CNN




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө