ВИДЕО: Баянгол дүүргийн хуралд МАН-ын гишүүн гэх иргэн танхайрчээ

ВИДЕО: Баянгол дүүргийн хуралд МАН-ын гишүүн гэх иргэн танхайрчээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгууль саяхан /2020.10.15/ болж өндөрлөсөн. Энэ удаагийн сонгуульд НИТХ-д МАН 34 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. 

Харин Баянгол дүүргийн ИТХ-д МАН 20 суудал, АН-МАХН ын хамтрал 19 суудал, ХҮН 2 суудал авснаар хэн ч тус дүүрэгт олонх болж чадаагүй юм. Гэтэл МАХН-ын гишүүн Э.Магнайбаяр МАН-д элссэнээр МАН тус дүүрэгт 21 төлөөлөгчтэй болох нөхцөл бүрдсэн. 

Гэтэл Э.Магнайбаярыг тус дүүргийн зарим иргэд эсэргүүцэж, түүнийг эргүүлэн татна гэдгээ мэдэгдээд буй. 

Тэгвэл тус дүүрэгт ИТХ-ын төлөөлөгчийн тэмцэл, эсэргүүцэл намжаагүй байгаа бололтой. Учир нь саяхан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэдийн нийтийн хурал болжээ. Энэ үеэр МАН-ын гишүүн гэх нэгэн эрхэм тус хуралд оролцож байсан иргэд рүү сандал барин дайрч, танхайрчээ.