АН-ЫН БҮЛЭГ: УУХҮЯ-ны сайд Г.Ёндонг огцруулахыг шаардаж байна

АН-ЫН БҮЛЭГ: УУХҮЯ-ны сайд Г.Ёндонг огцруулахыг шаардаж байна

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УУХҮ-ны сайд Г.Ёндонг огцруулах санал өргөн барихаар болжээ. Учир нь сүүлийн үед түүний ТӨҮГ-т ажиллаж байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх асуудалд олны шүүмжлэлд өртөх болсон юм. 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Төрийн өмчийн орлогч даргаар ажиллаж байсан хүн нь хувьдаа ашигласан мөнгөө төсвийн хөрөнгө биш гэж бахдалтайгаар хэвлэлийн хурал хийж байгаа нь харамсалтай үйлдэл байна. Тиймээс ёс зүйгүй үйлдэл гаргасан сайдыг огцруулах хэрэгтэй. Хэрэв энэ сайдаа эгүүлэн татахгүй бол одоогийн Засгийн газраас шударга ёсыг хүлээх шаардлагагүй юм. Ийм Засгийн газрыг ажиллах боломжгүй гэж дүгнэж байна. УУХҮ-ийн сайд Г.Ёндонг нэн даруй огцруулахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна” гэсэн юм.

АН-ын бүлгийн мэдээлэл