ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшсэн П.Оюунчимэгийг буцааж, таван гишүүнийг танилцуулж байна

ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшсэн П.Оюунчимэгийг буцааж, таван гишүүнийг танилцуулж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүний сонгон шалгаруулалтын тайлан, нэр дэвшигчдийг танилцуулж байна. Тодруулбал, Нээлттэй сонсголоор нийт 19 хүний нэр дэвшсэн ч УИХ-ын Хууль зүйн байнгын хороо доорх таван нэр дэвшигчийг танилцуулж байна. 

ҮҮНД:

Хуульч Ж.Хунан

ХЗДХЯ-ны мэргэжилтэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч, Нээлттэй нийгэм форумд төслийн зөвлөх, “Партнерс форевер” хуульч. Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хуульч, судлаач Б.Энхболд

Цагдаагийн академи, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх, криминологийн тэнхимд багш, ахлах багш, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан. Одоо ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрхлэгч.

Шинжээч Г.Нарантуяа

Газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн, 2004 оноос ХЭҮК-т референт, ажлын албаны дарга, Австралийн Үндэсний Их Сургуулийн докторант судлаач хийж байгаад 2018 оноос бие даасан шинжээчээр ажиллаж байна.

Хуульч эрхзүйч Д.Сүнжид

Өмгөөлөгч, Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч,  Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессороор ажиллаж байна. 

Хуульч Х.Мөнхзул

Сонгинохайрхан дүүргийн шүүх “Нарийн бичгийн дарга”, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “Эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”, Хүний эрхийн үндэсний комисст ажилласан.

Сонирхуулахад, ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал хариуцсан нэг гишүүнд нэрээ дэвшүүлсэн П.Оюунчимэгийг тухайн шалгуур шаардлагыг хангахгүй хэмээн ажлын хэсэг үзэж ХЗБХ-нд уламжилгүй өнгөрөгч Баасан гарагт буцаасан билээ.