Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан “Эрүүл ахуйн шаардлага хангахгүй” хээрийн бой эхлэв үү

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан “Эрүүл ахуйн шаардлага хангахгүй” хээрийн бой эхлэв үү

Улсын Онцгой комиссоос томилогдсон шуурхай бүлэг энэ жил зуншлага муу аймгуудад гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийж, Баянхонгор, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь гэсэн зургаан аймгуудад ““маш ихээс, их”  эрсдэлтэй, өвөлжилт хүндэрнэ гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг.

Иймд дээрх зургаан аймгийн малчдаас 40 мянга гаруй толгой малыг Засгийн газар худалдан авч экспортод гаргана гэх мэдээлэл бий. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга “Зэвсэгт хүчний цэргүүдийг дайчилж, энэхүү зургаан аймагт хээрийн бой хийх” саналыг “Хөдөө аж ахуйн бирж”-ээр дамжуулж гаргасан байж болзошгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Учир нь манай улсаас мах экспортлоход эрүүл ахуйн шаардлага хангасан, үйлдвэрийн аргаар боловсруулсан байхыг шаарддаг. Иймд үйлдвэрийн бус аргаар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй аргаар нядалж, боловсруулсан мах экспортод гарах боломжгүй, цаашлаад малчдын махны үнэ буурах эрсдэлтэй юм. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан байж болзошгүй “эрүүл ахуйн шаардлага хангахгүй” мах бэлтгэл буюу хээрийн бой зарим аймагт эхэлсэн бололтой. 

Учир нь зарим аймгийн facebook хуудас руу төрийн албан хаагч байж болзошгүй нэр бүхий иргэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран МАЛЧДАД ЭЭЛТЭЙ ТӨР хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж, уг төсөлд манай аймгийн Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр сумдууд хамрагдаж байна. Төслийн хүрээнд малчинтай гэрээ байгуулан дундаас доош тарга хүчтэй хонь, ямааг тодорхой үнээр худалдан авч байна. Энэ үйл ажиллагаа суманд өнөөдрөөс эхлэж байгаа тул малчид та бүхэн Багийн Засаг дарга нартайгаа холбогдон дундаас доош тарга хүчтэй, тэжээгээд онд орохгүй малаа авч ирж тушаана уу” гэсэн зарыг нийтэлжээ. Тодруулбал, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр нь Өвөрхангай аймагт хамаардаг сумдууд юм.