Ипотекийн 6 хувийн зээлийг 767 иргэнд олгоод байна

Ипотекийн 6 хувийн зээлийг 767 иргэнд олгоод байна

Төв банк болон арилжааны банкнууд Ипотекийн 6 хувийн нийт 54 тэрбум төгрөгийн зээлийг 767 иргэнд олгожээ. Монголбанкны санхүүжилт дээрх зээлийн 61 хувийг эзэлж байгаа бол бусад эх үүсвэрийг арилжааны банкууд гаргасан байна.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн орлогоор 2020 оныг дуустал ипотекийн зээлийг үргэлжлүүлэн Төв банкнаас санхүүжүүлэх юм. Цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн тогтвортой тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.