Хятадын мөсөн голууд маш хурдацтай хайлж байна

Хятадын мөсөн голууд маш хурдацтай хайлж байна

Дэлхийн дулаарал мөсөн голуудад нөлөөлж эхэлсний нэгэн жишээ Хятадын Килиан уулсын мөсөн голууд болж байна.  Төвдийн өндөрлөг газрын зүүн хойд захад орших 800 км (500 миль) уулын мөсөн голыг дэлхийн гурав дахь туйл хэмээн нэрлэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд мөс хурдацтай хайлсаар 1950-иад оны үеэс 450 метр орчмоор татарчээ.  1950-аад оноос хойш тус бүс нутгийн дундаж температур 1.5 хэмээр нэмэгдсэн бөгөөд температур нэмэгдэхийн хэрээр 13 метр (42 фут) зузаантай мөсөн гол хурдацтай хайлж байгаа аж.

Мөсөн голыг хайлалт нь 1956-1990 оныхоос 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн мөсөн гол хайлсаар эртний Торгоны замын томоохон уулзвар байсан Дунхуаны цөлд 300 жилийн дараа анх удаа тогтоол нуур үүсгэсэн байна.

Тус бүс нутагт 2684 жижиг, том мөсөн гол байдаг. Хэрэв температур энэ хэвээрээ нэмэгдсээр байвал мөсөн голууд ойрын хэдэн жилд хайлж, татрах эрсдэлтэй байна гэж судлаачид үзжээ.

Эх сурвалж: CNN