Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэн ажлаа өгөөгүй, Ж.Энхбаярт үйлдвэрийн дарга болохгүй

Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэн ажлаа өгөөгүй, Ж.Энхбаярт үйлдвэрийн дарга болохгүй

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ТӨҮГ-ын шилэн дансыг тойрсон асуудал олны шүүмжлэлд өртөөд буй. Учир нь тус үйлдвэрийн удирдлагууд үр дүнгүй гэж хэлж болох олон арван гүйлгээг хийж, үр дүнгүй зарлага гаргасан байгаа юм. 

Иймд тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн үүрэгт ажлаа өгөх өргөдлөө өгсөн, дараагийн даргаар УИХ-ын гишүүн асан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Энхбаяр томилогдоно гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Х.Бадамсүрэн ажлаа өгөх өргөдлөө гаргаагүй гэх бөгөөд Ж.Энхбаяр ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдохгүй, тайван амьдармаар байна  гэж байр сууриа илэрхийлжээ.