ШХАБ-т элсвэл вакцинд хамруулна гэсэн утга бүхий мэдээллийг Хятадын төв хэвлэл нийтэлжээ

ШХАБ-т элсвэл вакцинд хамруулна гэсэн утга бүхий мэдээллийг Хятадын төв хэвлэл нийтэлжээ

БНХАУ-ын монгол хэл дээр мэдээлэл бэлтгэдэг "mongol.cri.cn" төвийн мэдээллийн сайтад "ШХАБ-ын орнуудын вакцины эрэлт, хэрэгцээг харгалзана" нэртэй мэдээ нийтлэгджээ. 

Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэвэл, "Хятад улсын дарга Ши Жиньпин 10-ны орой Бээжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаанд видео хэлбэрээр оролцож чухал үг хэллээ. Ши Жиньпин онцлохдоо, улс орнуудын хамтарсан урьдчилан сэргийлэлт, хяналтыг чангатгаж, тахал өвчний эсрэг бие биенийхээ хүчин чармайлтыг дэмжиж, коронавиурсийн хяналт тандалт, шинжлэх ухааны судалгаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хятад улс гишүүн орнуудын урьдчилан сэргийлэх төв буюу CDC-д шууд утас ажиллуулахыг санал болгож байгаа бөгөөд тус байгууллагын улс орнуудын вакцины эрэлт хэрэгцээг идэвхтэй авч үзэхэд бэлэн байна" бичжээ. 

Тус улс энэ мэдээллээ Монгол улсад зориулж гаргасан уу гэдэг хардлага олон нийтийн дунд төрж эхлэв. Тодруулбал, манай улсад нөхцөл байдал хүндэрч сүүлийн 24 цагт дотоодын таван хүнээс коронавирус илрээд байгаа юм.

Энэ нь манай улс дотроо вирусын халдварыг алдсан гэсэн үг. Хэдийгээр мэргэжилтнүүд тархалтыг хумих, хавьтлуудыг олж тогтоох, бүсчлэн хөл, хорио тогтоох зэрэг арга хэмжээг авч буй ч халдварын тархалтын цар хүрээ цаашид хэрхэхийг хэлж, мэдэхгүй байгаа юм. Тиймээс манай улсын халдварыг дотроо алдсан  нөхцөл байдлыг далимдуулан БНХАУ-ын зүгээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх хүслээ биелүүлэх хэрвээ элсвэл вакцинд хамруулах, хангалт өгнө гэх амлалтыг өгч байж мэдэх 

ОХУ, БНХАУ-ын зүгээс манай улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг сүүлийн жилүүдэд эрчимтэй шахаж ирсэн бөгөөд Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай дипломат уулзалт хийх үеэрээ ШХАБ-т элсэхийг хүссэн хүсэлтийг нээлттэй тавьсан байдаг. 

Харин манай зүгээс "судална, ярилцана" гэх хариу өгсөн байдаг. Гэтэл манай улсыг вирусыг дотроо алдсан нөхцөл байдлыг далимдуулж вакцинаар хангана, ШХАБ-т элсвэл дэмжинэ гэдэг мэдээллийг гаргаж буй нь анхаарал татаж байна.