УИХ-ын цахим чуулган хуралдахгүй

УИХ-ын цахим чуулган хуралдахгүй

Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буйг өчигдөр (2020.11.11) УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлсэн. Энэ дагуу УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цахимаар болох байв. Гэтэл цахим хуралдаан цуцлагдсаныг албанаас мэдээллээ. Маргаашийн хуралдаан ч болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цахим хуралдаанд бэлтгэж буй бололтой. 

Чуулганы хуралдаанаар 2021 оны төсөв болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлоод байв.

Түүнчлэн Төрийн ордонд өнгөрсөн хавар тогтоосон хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж байгаа юм.