УИХ-ын гишүүн Ц.Анандбазар МАН-ын бүлгээс хөөгдөх үү

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар МАН-ын бүлгээс хөөгдөх үү

Өнгөрсөн даваа гарагт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр зарим гишүүд нь бүлгийнхээ байр суурийн эсрэг байж бүлгийг задлах, бутаргах гэж санаа нэгдсэн гэх. 

Учир нь Ц.Анандбазар тэргүүтэй УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон энэ үед бусдын хатгасаар бүлгийн эв нэгдэлд халдсан гэж үзэж байна гэжээ. Тодруулбал, Ц.Анандбазарын нэр дэвшиж сонгогдсон Булган аймаг нь төсвийн хуваарилалтаар адаг сүүлд орчхоод байхад тэрээр санаа оноо нийлэх намын хэдэн нөхдөө “урвуулж” Ерөнхийлөгчийн сонгуулиар өөр хэн нэгнийг дэмжье гэж уриалсан бололтой. 

Үүнд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ихэд бухимдаж, дүрмэндээ өөрчлөлт оруулж, бүлгийн эсрэг байр суурь илэрхийлсэн гишүүдэд үүрүүлэх хариуцлагыг чангатгах бололтой. Мэдээж бүлгийн шийдвэр олонхын саналын дагуу гардаг учир ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх асуудал МАН-ын бүлгийн дүрэмд тусах нь дамжиггүй. Иймд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын бүлгийн гишүүнээс ч хөөж болзошгүй юм. 

Сонирхуулахад, ирэх 2021 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Х.Баттулга өрсөлдөх бол, МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөж магадгүй байгаа билээ.