Ипотек болон арилжааны зээлийг зургаан сараар царцаах уу

Ипотек болон арилжааны зээлийг зургаан сараар царцаах уу

Улсын онцгой комисс хамгийн сүүлд өчигдөр орой хуралдаж  23.00 цагт олон нийтэд мэдээлэл өгсөн.

Уг хуралдаанаар иргэдийн ипотек болон арилжааны зээлийг царцаах талаар ярилцсан байна. Ингэхдээ зургаан сараар царцааж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.   

Энэ асуудлаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "Бид онцгой байдлын үед хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Энэ чиглэлийн арга хэмжээгээ нэн тэрүүнд авч байгаа. Банкны зээлтэй холбоотой асуудлыг бид судалж байна. Зарим иргэн байгууллагаас банкны үйлчилгээ хэвийн явагдахгүй байна гэдэг талаар санал хүсэлт ирсэн. Бид хэд энэ асуудлыг судалж байна" гэсэн юм. 

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Франц улсын иргэнээс коронавирус илэрч нөхцөл байдал хүндрэх үед Засгийн газраас шийдвэр гаргаж иргэдийн ипотекийн зээл төлөлтийг зургаан сараар хойшлуулж байсан юм.