УИХ-ын чуулган цахимаар хуралдана

УИХ-ын чуулган цахимаар хуралдана

Коронавирусийн халдвар тархсан нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн. Өчигдөр УИХ-ын чуулган цахимаар хуралдах байсан ч техникийн бүрэн байдал хангагдаагүй гэх шалтгаанаар хойшилсон юм. 

Тэгвэл өнөөдөр чуулганы хуралдаан цахимаар болох аж. 2021 оны төсвийн төслийг батлах хуулийн шаардлагатай байгаа учир өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.