ШУУД: Сэлэнгэд илэрсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох ажил дууссан

ШУУД: Сэлэнгэд илэрсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох ажил дууссан

Улсын онцгой комиссын даргын зөвлөл хуралдаж зарим асуудлаар шийдвэр гаргасан байна. Гаргасан шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Коронавирусээр халдварласан 92 хүн өнөөдрийн байдлаар эмчлүүлж байна. 78 хүний биеийн байдал хэвийн. 14 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өгсөн. 

Бид бэлэн байдлыг хангаж байгаа. Өнөөдрийн байдлаар бүх зүйл хэвийн. Тиймээс хүнсний хомсдолд орно гэж айлтгүй. 215 мянган мах болон нядалгааны зориулалтаар 2000 гаруй амьд мал оруулах ажлыг нийслэл рүү нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Эмзэг бүлгийн иргэд дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангах ажлыг мөн зохион байгуулах ажлыг хийнэ. Мөн Дархан-Уул аймгийн сургуулиудын дотуур байрны хүүхдүүдийн хүнсний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүүхдүүдийн хоолны асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрэн бэлдсэн. Дутагдал гараагүй байна" гэж хэлсэн юм. 

Цаашлаад "Нийтийн тээврийн үйлчилгээний цагийг багасгах асуудлаар хуралдаж байна. Зарим байгууллагын ажилчдыг тусгай автобусаар зөөх талаар судалж байна. Цаашлаад нийтийн тээвэрт зорчих зорчигчдын тоог цөөлөх, хүн хоорондын зайг барих, ариутгал халдваргүйжилтийг хийх талаар Зам тээврийн сайдаас Хотын даргад зөвлөмж хүргүүлсэн.  

Ер нь хувийн машинаараа замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэдэг шийдвэрийг огт гаргаагүй шүү. 

Сэлэнгэ аймагт илэрсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоосон, шинжилгээ авсан. Одоо хариуг хүлээж байна. Эмчилгээ болон тандалт судалгааны баг тэнд ажиллаж байна" гэлээ. 

Банкны арилжааны болон ипотекийн зээлийг царцаах асуудлаар бид судалгаа хийж байна гэж Шадар сайд Я.Содбаатар мөн мэдэгдсэн юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: