Увсын засаг даргад Ч.Чимэдийг батламжлуулахаар дахин У.Хүрэлсүхэд уламжилжээ

Увсын засаг даргад Ч.Чимэдийг батламжлуулахаар дахин У.Хүрэлсүхэд уламжилжээ

Саяхан болж өндөрлөсөн орон нутгийн сонгуулиар Увс аймагт АН-19, МАН-17 суудал авсан бол таван бие даагч тус аймгийн ИТХ-д сонсогдсон. Улмаар аль ч нам ИТХ-д 21 суудал аваагүй тул хэн ирэх 4 жилд Увс аймгийг удирдах нь тодорхойгүй байсан юм.

Гэтэл бие дааж сонгогдсон таван төлөөлөгчийн дөрвөн нь АН-тай нэгдэж, тэд 23 буюу олонхыг бий болгох шийдвэрт хүрсэн байдаг. Ингэснээр ирэх дөрвөн жилд АН Увсад засаглахаар болоод буй. Иймд, Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдыг сонгож, засаг даргад Ч.Чимэдийн нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, гэтэл У.Хүрэлсүх Увс аймгийн засаг даргад Ч.Чимэдийг томилохоос татгалзсан байдаг.

Тэгвэл Увс аймгийн ИТХ өчигдөр /2020.11.13/ дахин цахимаар хуралдаж, тус аймгийн засаг даргад Ч.Чимэдийг батламжуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин уламжилжээ.