ШУУД: Энэ сарын 9-нд "Говьсайхан" караоке болон Топаз зочид буудлаар үйлчлүүлсэн хүмүүс яаралтай хандана уу

ШУУД: Энэ сарын 9-нд "Говьсайхан" караоке болон Топаз зочид буудлаар үйлчлүүлсэн хүмүүс яаралтай хандана уу

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцууллаа.  

ТЭРЭЭР: 

  • Нэгдүгээрт, коронавирусийн голомтод ажиллаж байгаа өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилчид, онцгой, цагдаагийн албан хаагчдад урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэлээ. Эхний ээлжид 14809 хүнд урамшуулал олгохоор болсон. Үүнийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргана.
  • Хоёрдугаарт, хүнстэй холбоотой хоёр шийдвэрийг гаргасан. Нэгд, НӨАТ-аас зарим нэр төрлийн барааг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Хоёрт, Гаалийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж яаралтай горимоор хэлэлцүүлнэ.
  • Гуравдугаарт, хүнсний аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор гаднаас улаан буудай авахад тодорхой хөрөнгө мөнгө гаргах шийдвэр гаргалаа.

Үүнээс гадна чиг үүргийн сайд нар өнөөдөр эмзэг бүлгийн иргэд, оюутны байр, түлш, дулаан, ус хангамжид хяналт шалгалт хийж, бэлтгэл ажлыг хангасан. Сэлэнгэ, Дарханы чиглэлд коронавирус гарсантай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ахлах зөвлөх Б.Энхбаяр нар ажиллаж байна. Дээрх ажилд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн байна. 

Харин ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албааны дарга А.Амбасэлмаа энэ үеэр ЗАРЛАЛ хэллээ. Тодруулбал тэрбээр "Халдвар тээгч нь явсан маршрутаа нуусан уу, мартсан уу ямартай ч өөр маршрут өнөөдөр дахин асуумжаар тодорхой боллоо. Энэ сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Топаз зочид буудал, Өгөөж цайны газар, Говьсайхан караокед үйлчлүүлсэн хүмүүс сайн дураараа 119 дугаарт залган мэдээлэх, яаралтай хандахыг мэдэгдэе" гэлээ. Дашрамд дурдахад, маршрутаа нуусан иргэн нь Д жолооч биш бөгөөд тус хүний мэдээллийг нууцална гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: