ЭМЯ: Хөл хориог сунгахаар болж байна

ЭМЯ: Хөл хориог сунгахаар болж байна

Коронавирусийн халдвар Монгол Улсад дотоодод тархсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Энэ хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, хатуу хөл хорионы дэглэмийг баримталж байна. Дотоодын тархалт эрчтэй нэмэгдэх хандлагатай учраас хатуу хөл хорионы дэглэмжийг дахин сунгаж магадгүй гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлсэн. 

Тэгвэл маргааш 11.00 цагт УОК хуралдаж, дараа нь Засгийн газар дахин хуралдаж бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Дотоодын халдварын тархалтын хүрээ хязгаарыг нэмэгдүүлэхгүйн тулд хөл хориог 7-14 хоног сунгахаар ярьж байгаа аж. 

Учир нь ДЭМБ-аас цар тахлын тархалтыг богино хугацаанд тогтоон барихын тулд хатуу хөл хорионы дэглэмийг 14 хоног сунгах зөвлөмжийг УОК болон Засгийн газарт өгч байгаа юм байна. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл өгөхдөө "Хөл хорио тавьсан хугацааг сунгахаар болж байна. Тиймээс иргэд үүнийг ойлгох хэрэгтэй. Батлагдсан тохиолдол замаа нуусан нь маш эрсдэл дагуулж байна" гэсэн юм.