Нөөцийн мах борлуулах цэгүүд

Нөөцийн мах борлуулах цэгүүд

Өнөөдрийн байдлаар 13 аж ахуй нэгжийн 4073 тонн мах шаардлага хангасан хүнсний агуулах, зооринд хадгалагдаж байна. Энэхүү 4073 тонн махыг өнөөдрөөс эхлэн тодорхой хуваарийн дагуу 15 байршилд 200 тонн хүртэлх махыг зохион байгуулалттайгаар борлуулахаар болжээ. Нөөцийн мах борлуулах цэгүүд:

Баянгол дүүрэг

  • -II хороо, KFC төвийн баруун талд
  • -12 хороо, 6 дугаар бичил хорооллын Баянтахилт төвийн талбайд

Баянзүрх дүүрэг

  • -8 дугаар хороо, Тэнгэр худалдааны төвийн талбайд
  • -4 дүгээр хороо, Жуковын музейн талбай
  • -I хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай
  • -10 дугаар хороо, Амгалан захын гадна талбай

Чингэлтэй

  • -2 дугаар хороо, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд
  • -16 дугаар хороо, Хайлаастын хуучин эцсийн байршил

Сүхбаатар

  • -Хангай хотхоны гадна талбай
  • -16 дугаар хороо, Бэлх худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан

  • -37 дугаар хороо, Содон хорооллын дундах талбай
  • -14 дүгээр хороо, Цамбагаравын урд талбай
  • -1 дүгээр хороо, Толгойт Гүнгэрваа төвийн талбай