“Энхсаран” сувиллын газарт эрүү үүсгэж, шалгах үүрэг чиглэл өгчээ

2020-11-16 14:05

“Энхсаран” сувиллын газарт эрүү үүсгэж, шалгах үүрэг чиглэл өгчээ

Яг одоо Улсын онцгой комисс шуурхай хуралдаж байна. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг ярилцаж байгаа ажээ.

      1.Дархан-Уул аймагт 4500 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 7 эерэг шинжилгээ гарсныг ПСР болон сорьцын давтан шинжилгээгээр халдвар илрээгүй талаар

  1. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан асуудлыг ПСР-аар нягталж байгаа талаар
  2. Хөдөө орон нутгаас иргэдийг гаргах шийдвэр гараагүй
  3. УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулах талаар
  4. Ерөнхий сайд болон Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу “Энхсаран” сувилалд эрүү үүсгэж шалгах ажлын хэрэгжилт явц
  5. Хуурамч, албаны бус баталгаагүй мэдээлэл түгээж буй зарим хэвлэл, хувь хүмүүст хариуцлга тооцох асуудлыг эрчимжүүлэх талаар ярилцаж байна.

2020-11-16 12:04

ВИДЕО: “Энхсаран”-д тусгаарлагдсан иргэдийг татан авч, тус сувиллыг хааж байна

Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан билээ. Учир нь манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдаад байгаа юм. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн гурван иргэнээс гадна, “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 40 гаруй иргэн коронавирусийн халдвар авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Энхсаран сувиллаас 40 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн. 

Харин халдвар хамгааллын горим алдагдсан байж болзошгүй “Энхсаран” сувилалд өнөөдрийг хүртэл иргэд тусгаарлагдаж байна гэж зарим иргэд мэдээлж байгаа юм. 

Тэгвэл тус сувилалд тусгаарлагдаж байгаа иргэд болон тус газарт ажиллаж байсан хүмүүсийг бүрэн татан авч, Энхсаран сувиллыг өнөөдрөөс эхлэн хаахаар болсон гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэ талаар УОК, ЭМЯ-наас мэдээлэл хийгээгүй байна. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө