УОК: Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдөр хотоос гаргах шийдвэр гараагүй

2020-11-16 15:35

УОК: Орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдөр хотоос гаргах шийдвэр гараагүй

Улсын онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ. Тухайлбал, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ шат шатандаа хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцсэн. Өнөөдөр 18:00 цагт Шадар сайд шат шатны Онцгой комиссийн дарга нартай цахимаар хуралдаж, гарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх юм.  

Мөн батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр болон дам хавьтлын шинжилгээ бүрэн хийгдэж дуустал ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй. 21 аймаг болон нийслэл хотод орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан. Нийгмийн сүлжээгээр орон нутгийн иргэдийг энэ сарын 18-нд гаргана гэсэн худал мэдээлэл яваад байна. Ийм шийдвэр гараагүй" гэлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй зөрчил гарсан байна.

2020-11-16 09:08

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны өдрөөс эхлэн хотоос гаргах уу

Манай улс гамшгийн зэрэглэлээ нэмэгдүүлж бүх нийтийн бэлэн байдал зарлаж, тогтоогоод байгаа чанга хатуу хөл хориогоо ирэх арванхоёрдугаар сарын 01 –ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргаад байна.  

Иймд Улаанбаатар хотод хөдөө, орон нутгаас ирээд хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 18-ны өдөр буюу энэ долоо хоногийн Лхагва гарагт нэгдсэн журмаар хотоос гаргаж болзошгүй гэх зарим эх сурвалжийн мэдээлэл байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрийн facebook хуудастааОрон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийн анхааралд! Монгол улсын Засгийн газраас хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг 11-р сарын 18-аас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна. Иймд иргэн бүр хаа хаанаа хүлээцтэй тайван байж, аюулт тахлыг даван гарцгааягэжээ.