Ховд руу нууцаар нэвтрэхээр завдсан 10 иргэний дунд ИТХ-ын дарга Г.Пүрэвганди байсан уу

Ховд руу нууцаар нэвтрэхээр завдсан 10 иргэний дунд ИТХ-ын дарга Г.Пүрэвганди байсан уу

Монгол Улсад Covid-19 гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ.

Хорио цээрийн энэ цаг үед Улаанбаатараас Ховд аймаг руу хүнсний зүйл тээвэрлэсэн гэх хоёр автобусанд арав гаруй хүнийг нууцаар тээвэрлэн, Ховд аймгийн Бичигтийн боомтод очсон зөрчлийг уржигдар (2020.11.15) тус аймгийн онцгой байдлын газраас мэдээлсэн. 

Дээрх иргэдийг Ховд аймгийн Дарви сумаас цагдаагийн хяналт дор Жаргалт сум руу хүргэн, тус сумын Цамбагарав багийн Цагаан уул сувиллын газарт тусгаарлаж, Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авсан юм. 

Тэгвэл эдгээр иргэд дунд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди байсан байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна. Түүний хувьд хотод шүүх хуралд оролцоод буцаж явсан гэх мэдээлэл ч байгаа юм. 

Г.Пүрэвгандийн хувьд Ховд аймгийн ИТХ-ын даргаар 2016 оноос хойш ажиллаж байгаа юм. Тэрбээр 2020 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн аймгийн ИТХ-ын даргаар дахин сонгогдон ажиллаж байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө