Ж.Ганбаатар Баянголын цагдаагийн албан хаагчдад 50 мянган төгрөгийн бараа авах эрхийн бичиг өгчээ

Ж.Ганбаатар Баянголын цагдаагийн албан хаагчдад 50 мянган төгрөгийн бараа авах эрхийн бичиг өгчээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж буй Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчдад Оргил худалдааны төвөөс 50 мянган төгрөгийн бараа худалдан авах эрхийн бичгийг өгч, дэмжлэг үзүүлжээ. Баянгол дүүрэгт 350 цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүнд цаг үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нийт 350 алба хаагчдийн өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө. Халдвар хамгааллыг сахих зорилгоор ваучер хэлбэрээр олголоо. Бид хамтдаа энэ цар тахлын эсрэг тэмцэж, хамтдаа даван гарч чадна” гэжээ.