Өрх бүрд нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжсэнгүй

Өрх бүрд нэг сая төгрөг өгөх Ерөнхийлөгчийн саналыг Засгийн газар дэмжсэнгүй

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2020.11.17/цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн билээ. 

Уг албан бичигт төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэдэг санал тусгасан байв.

Уг саналыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх саналыг дэмжээгүй байна.