ШУУРХАЙ МЭДЭЭ: Банкны зээлийг ирэх долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа

ШУУРХАЙ МЭДЭЭ: Банкны зээлийг ирэх долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хурлаар эдийн засгийг дэмжих, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулах түүгээр дамжуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх чиглэлээр авах арга хэмжээний талаар болон бусад асуудлыг хэлэлцэж, эхнээсээ шийдвэрүүд гарч байна.

Тодруулбал, банкны зээлийг ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулахаар шийдвэрийг өнөөдрийн хуралдаанаар гаргаж байна. Ипотек эсвэл арилжааны зээл үүнд хамаарах эсэхийг бид тодруулж эргэн мэдээллэх болно. Харин Ерөнхийлөгчийн албан ёсоор санал болгосон "Өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх" саналыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ.