Иргэдийн зээл, эргэн төлөлттэй холбоотой асуудлаар Монгол банкнаас Түр хороонд мэдээлэл хийнэ

Иргэдийн зээл, эргэн төлөлттэй холбоотой асуудлаар Монгол банкнаас Түр хороонд мэдээлэл хийнэ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хангах Түр хорооны хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар дараах гурван асуудалтай холбоотой мэдээлэл сонсохоор болсон байна.

Түр хорооны хуралдаанд танилцуулах мэдээлэл:

-Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал болон Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Янгугийн Содбаатар хийнэ.


-Монгол Улсын Засгийн Газраас цар тахлын өвчлөл гарсан үед авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулна.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Иргэд, олон нийтээс УИХ-ын гишүүдэд хандаж байгаа нэг чухал асуудал бол Банкны зээл, түүний эргэн төлөлттэй холбоотой асуудал байна. Энэ чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө