У.Хүрэлсүх: Аж, ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлж, ипотекийн зээлийг долдугаар сар хүртэл хойшлуулна

У.Хүрэлсүх: Аж, ахуй нэгжүүдийг татвараас чөлөөлж, ипотекийн зээлийг долдугаар сар хүртэл хойшлуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар аж, ахуй нэгж, иргэд рүү чиглэсэн эдийн засгийг тогтворжуулах зарим арга хэмжээг авах талаар ярилцжээ. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 29 тохиолдол бүртгэгдээд байна. Иргэн Д тэй холбоотой 15, Сэлэнгэд 10, Дархан-Уул аймагт 4, Говьсүмбэрт 1 хүн вирусээр өвчлөөд байна. Ард иргэд айх хэрэггүй. Одоогоор биеийн байдал нь хүнд хүн байхгүй. 119 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна. Цаашид цар тахалтай хамт амьдарч ч магадгүй байна. Төмөр замд ажилладаг ажилчдыг шинжилгээнд хамруулах ажлыг бид хийж байна. Сахилга, хариуцлага, дэг журмыг баримталж амьдрахаас өөр аргагүй болж байна. Вакцин гарах сайхан чимээ бий ч Монголд орж иртлээ удна. Бидэнд байгаа вакцин нь сахилга, хариуцлагыг вакцин. Тэгэхээр иргэд хууль, тогтоомжийг ягштал барьж чадвал цар тахлыг хумиж чадна. Энэ 14 хоногт цар тахлыг цар хүрээг хумихаар бид хичээж ажиллаж байна" гэж хэлээд  эдийн засаг руу чиглэсэн доорх 23 арга арга хэмжээг улсын хэмжээнд авахаар шийдвэрлэсэн гэдгийг танилцууллаа. 

ТОДРУУЛБАЛ 

  1. 2021 оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгож буй 100 мянган төгрөгийг олгоно. 
  2. Түрээсээ бууруулсан ААН, байгууллагыг бууруулсан хэмжээгээр нь татвараас чөлөөлнө. Хүнс, үйлдвэр үйлчилгээ, хүүхдийн байгууллага зэрэг байгууллага үүнд багтана. 
  3. Импортоор орж ирэх будаа, ургамлын тос, өвс, мал амьтны тэжээл, тослог үр зэргийг гаалийн албан татвараас, дотооддоо боловсруулсан дээрх бүтээгдэхүүнүүдийг НӨАТ-аас чөлөөлнө.  
  4. Ипотекийн зээлийн хүү болон үндсэн зээлийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах,
  5. 7 сарын 1-ны өдөр хүртэл албан татвар төлөгчийн татварыг хууль заасан хугацаанд татварын алданги, торгуулиас чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.
  6. Банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан иргэд, аж, ахуй нэгжүүдийг нэмэгдүүлсэн хүү, торгууль алданги төлбөр зэрэг нэмэлт татвараас төлбөрийн чадварт нь тулгуурлан гэрээнд нь өөрчлөлт оруулах хүсэлтээ гаргаад хөнгөлөлтөд хамрагдана.
  7. Ашигт малтмал газрын тосны экспортлодог аж ахуй нэгжийг халдвар хамгааллын дэглэм сахих тусгай дэглэмд шилжүүлэх.
  8.  
  9. Монгол-Хятадын хилийн боомтын гарцыг нэмэгдүүлэх, ашигт малтмал газрын тосны бүтээгдэхүүний экспорт хэвийн горимд үргэлжлүүлэхийн тулд БНХАУ-ын талтай дипломат шугамаар шийдвэрлэх.
  10. Ашигт малтмал, газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хилийн боомтуудыг онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар ажиллуулах, Оюутолголгой, Тавантолгой, Нарийнсухайтын ордын хүрээнд тээвэр хийж буй жолооч нарыг бүрэн шинжилгээнд хамруулж, ногоон боомт болгон зарлаж, тээврийг хэвийн үргэлжлүүлэх үүрэг өглөө.
  11. Монголд ирж буй бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгал, халдваргүйжуулах арга хэмжээ авахыг даалгалаа.
  12. 2021 оны дуустал коронавирусийн цар тахалтай холбоотой эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалтыг НӨАТ, импорт, гаалийн татвараас чөлөөлсөн хуулийг олон нийтэд сурталчлах.
  13. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсан алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд аж ахуй нэгжийн орлогын татварыг хасч тооцох хуулийг иргэдэд таниулах.
  14. Татвар, гаалийн байгууллагын цахим шилжилтийг эрчимжүүлж, иргэдтэй нүүр тулан ажиллахаас зайлсхийх, хөнгөн шуурхай иргэдэд үйлчлэх ажлыг эрчимжүүлэх.
  15. Татварын өртэй татвар төлөгч, улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухай бүр суутган тооцох.
  16. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг бизнесийг идэвхжүүлэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх.
  17. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжид ажил үйлчилгээ, бараа материал нийлүүлсэн аж ахуй нэгжийн төлбөрийг нэн яаралтай хийж барагдуулах.
  18. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, дотоодын үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах, дотоодын бараа худалдан авахыг бүх төсвийн захиран зарцуулагч нарт даалгалаа. Эх оронч худалдан авалт хий.
  19. Аж ахуй нэгжүүдийг тендер шалгаруулалтад оруулах боломжийг хангахын тулд одоо бэлэн байдлын хугацаанд зарласан тендер шалгаруулалтын хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 4-ний хүртэл сунгахыг төвийн захирагч нарт даалгав.
  20. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хэмнэлтийн горимд шилжүүлж,  цалин, тэтгэврээс бусад тэвчиж болох зардлыг эрэмбэлж, санхүүжүүлэхийг даалгалаа. Илүү зардал гаргахгүй.
  21. Үйлдвэрлэл үйлчилгээ, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах чиглэлээр эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах талаар авах арга хэмжээний саналаа гаргаж, яаралтай шийдэхийг салбарын сайд нарт даалгалаа.
  22. Хүн хооронд 2 метрийн зай барих, амны хаалт тогтмол зүүлгэх, үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халууныг үзэх, гар ариутгагч байрлуулах, халдваргүйжүүлэлтийг өдөр тутам хийх, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг олон түмэнд ил тод байршуулах, ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмж, шаардлага, иргэд олон нийтийн сэтгэл зүйг дэмжих, үндэсний эв соёлыг харуулсан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг даалгавар болголоо.
  23.  2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуй нэгж, байгууллагыг татвараас чөлөөлж, зохих шийдвэр гаргахыг даалгалаа.

ШУУД ҮЗЭХ: