Дархан-Уулд дэгдсэн коронавирусийн мэдээлэлд Ж.Энхбаяр “ҮНЭНДЭЭ ИЛҮҮ” байна

Дархан-Уулд дэгдсэн коронавирусийн мэдээлэлд Ж.Энхбаяр “ҮНЭНДЭЭ ИЛҮҮ” байна

Манай улс гамшгийн зэрэглэлээ нэмэгдүүлж Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу 14 хоногийн чанга хатуу хөл хорио тогтоогоод байна. Мөн УОК аймаг, орон нутгийн онцгой комиссыг нэгдсэн нэг удирдлагаар ханган ажиллаж байгаа юм. 

Тухайлбал, Дархан-Уул, аймагт коронавирусийн халдвар илэрч, тус аймагт гурван хоногийн хөл хорио тогтоож, тэг зогсолт хийлээ гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

Гэтэл тус аймгийн онцгой комиссын хурлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Энхбаяр байнга гарах болов. 

Үндсэндээ тус аймгийн онцгой комиссын засаг дарга Б.Азжаргал ахалж, Ж.Энхбаярын үүрэг бол Ерөнхий сайдад зөвлөх болохоос аль нэг аймгийн онцгой комиссыг ахлах, удирдах эрх зүйн боломжгүй байлтай. Гэтэл тэрээр, “Дарханд олон зуун хүн ирж 3 хоног найрласан. Нэмж 5 сэжигтэй тохиолдол илэрлээ”  гэж мэдэгдээд сууж байна. Үнэндээ түүний ажил үүргийн хуваарь бол энэ үед “гэрээсээ гарахгүй, маскаа зүүж, гараа ариутгаад” сууж байх талтай. Эсвэл 2024 онд тэрээр Дарханд гээд зүүдэлчихсэн яваа юм болов уу.